
1. Цэнэглэх дүрэм зөв баримтлаарай. Цэнэг 20–80%-ийн хооронд байлгах нь батерейн насжилтыг уртасгадаг. 100% хүрмэгц салгах, шөнөжин цэнэглэж орхихоос зайлсхий.
2. Халалт үүсгэхээс сэргийл хэт халаалт нь батерейг гэмтээдэг. Наранд удаан байлгах, тоглоом эсвэл видео удаан ажиллуулах үед халалт мэдрэгдвэл богино хугацаанд зогсоо.
3. Утасаа цэвэрхэн байлгаж, хамгаалалтын гэр хийж гадна, дотор тоос шороо орохоос хамгаалж, тогтмол арчиж цэвэрлэ. Хатуу иртэй зүйлтэй мөн түлхүүртэй хамт халаасанд хийхээс зайлсхий. Хамгаалалтын case, дэлгэцний шил хэрэглэ.
4. Апп-уудаа хянаж бай Ашигладаггүй апп-уудыг устгах нь хурд, багтаамжийг сайжруулна. Апп татахдаа итгэмжлэгдсэн эх сурвалжаас (Play Store, App Store) тат.
5. Мэдээллээ хамгаал PIN, Face ID, эсвэл хурууны хээг идэвхжүүл. Cloud эсвэл Google Drive-д чухал мэдээллээ нөөцөл.
6. Интернет хэрэглээгээ ухаалаг хяна Wi-Fi ашиглах боломжтой үед Mobile Data-г хязгаарла. Хэрэггүй апп-уудын data background хэрэглээг унтраа.
7. Апп шинэчилж бай Үйлдлийн систем болон апп-уудыг шинэчлэх нь аюулгүй байдал, хурд, ажиллагаанд тустай.
8. Хүүхдэд зориулж хяналт тогтоо “Digital Wellbeing” эсвэл “Family Link” ашиглан цагийн хязгаар, контентын хяналт тогтоо.
9. Багтаамжаа зохицуул 90%-аас дээш дүүргэх нь утсыг удаашруулдаг. Зураг, бичлэг, файл зэргийг cloud эсвэл memory card руу шилжүүл.
10. Дэг журамтай хэрэглээтэй бай Орондоо утсаа авч орохгүй байх, ажил/амралтын цагт “Do not disturb” тохиргоо ашиглах нь анхаарал төвлөрөл, нойрыг хамгаална.
Нэмэлт зөвлөгөө Original charger хэрэглэж бай. Хямд, хуурамч цэнэглэгч нь батерей болон эх хавтанг гэмтээдэг.
